Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өргөтгөсөн багаар Ховд аймагт ажиллаж байна. 93 мянган хүн амтай Ховд аймгийн тухайд сүүлийн жилүүдэд нялхсын эндэгдэл буурсан, эрт илрүүлгийн хамрагдалт 80.8 хувьтай зэрэг сайн мэдээтэй байна
Харин хүн амын дундах өвчлөлийг ундны усны чанараас хамаарсан шүдний өвчлөлтэй, хавдрын өвчлөл тэргүүлэх шалтгаан болж, сумдуудад хүний нөөц дутмаг байгаа зэрэг асуудлуудыг онцлон дурдав. Эрүүл мэндийн сайд Ховд аймагт ажиллах хугацаандаа шийдвэрлэсэн зарим асуудлаас дурдвал:
- БОЭТ-д MRI аппартыг шийдвэрлэнэ. Ингэхдээ ЭМЯ, сайдын багцаас 2 тэрбум, орон нутгийн төсвөөс 2 тэрбумыг гаргаж энэ оны 2-р улиралд багтаан суурилуулна
- Ховд аймгийн эмч, мэргэжилтнүүдийг гадаадад сургах багт багтаах боломжтой
- Ховд аймгийн 9 сумыг бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай түргэн тусламжийн машинаар хангасан. Үлдсэн сумдыг энэ ондоо багтаан шийдвэрлэнэ
- Зайн оношилгооны төвөөр дамжуулан Улаанбаатарын эмнэлгүүдийн хэмжээний оношилгоог Ховд аймагт хийнэ.
Бүсчилсэн хөгжилтэй уялдуулан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах ЭМЯ-аас хэрэгжүүлж байгаа “Төвлөрлийг сааруулах” бодлого, “Хавдрын нэгдсэн бодлого” “Монголд эмчлэгддэггүй өвчлөлийг бууруулах” бодлого, “Эмийн чанар хүртээмж”-ийг сайжруулах нэгдсэн бодлого, “Эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах” бодлого зэрэг бодлогын ажлуудаа танилцууллаа.
Маргааш Говь-Алтай аймагт ажиллана.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!