Өнөөдөр буюу 2025 оны 1 дүгээр сарын 27-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Нийслэлд: Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл эхэллээ.
10:00 цагт Төрийн ордны Чуулганы танхимын үүдэнд: УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хурдан морины уралдааны талаар мэдээлэл хийнэ.
10:00 цагт: НИТХ-ын lll хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын стандарт зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
11:00 цагт: Москвагийн Улсын их сургуулийн 270 жилийн ойн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны талаар Төгсөгчдийн холбооны төлөөллүүд мэдээлэл хийнэ.
11:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Нярайн хүйн халдварт өвчний хор уршиг болон хүний эрхийн асуудлаар эрх нь зөрчигдсөн иргэн мэдээлэл хийнэ. Утас: 99790206, 80190070
11:40 цагт Чингис хаан Үндэсний музейд: Урлаач Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-ыг дэлгэнэ.
13:30-17:45 цагт Туушин зочид буудалд: Ойн салбарт хэрэгжиж буй Олон улсын төслүүдийг уялдуулах, мэдээлэл солилцох уулзалт болно. Утас: 99 407134
15:00 цагт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд: эх орны дайнд Ленинградын бүслэлтээс гарсны 81 жилийн ойд зориулсан уулзалт болно.
Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.
Тайпей, Сөүл, Токио хотноо: Монгол хэл, бичиг үзэсгэлэнг энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!