Өнөөдөр буюу 2025 оны 2 дугаар сарын 10-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Өнөөдөр: “Монголд зочлох жил”-ийн хүрээнд аялал жуулчлалын долоо хоногийг эхлүүлнэ. Утас: 88038882
9:00 цагт Улаанбаатар зочид буудлын Их танхимд: Аялал жуулчлалын үндэсний чуулган болно.
9:15-12:30 цагт Гадаад хэргийн яамны “Номин” танхимд: “Ялтын бага хурал-80 ба Монгол Улс” эрдэм шинжилгээний хурал болно.
11:00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэгт байрлах түүний П.Н.Шастины дурсгалын хөшөөнд: ОХУ-ын ЭСЯ-наас Зөвлөлтийн нэрт эмч Павел Николаевич Шастины мэндэлсэн өдрийг тохиолдуулан цэцэг өргөнө. Утас: 99749024 (ОХУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн атташе Татьяна)
11:40 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд: Монголын Морин спорт, уяачдын холбоо цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт ЦХИХХЯ-нд /Төв шуудан, талбай руу харсан хаалгаар орно/: ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү хэвлэлийн хурал хийнэ. Утас: 94999598 Уранцэцэг
Монголын эртний нүүдэлчдийн үнэт өв соёл, үндэсний өвлийн спортын төрөл “Мөсний шагайн харваа”-г сонирхогчдын сургалт-тэмцээн эхэлнэ.
БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадамд Монгол Улсын 35 тамирчин спортын 7 төрөлд оролцож байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!