Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн өчигдөр Осака хотноо өндөрлөлөө. Сүмогийн зургаан зиндааны гуравт нь монгол залуус тэргүүлсэн монголчуудад ээлтэй башё болж өнгөрлөө.
Дээд зиндаанд Дорнод аймгийн уугуул, Мичинокү дэвжээний суугуул Бямбачулууны Лхагвасүрэн Кирибаяма анх удаагаа түрүүлсэн бол жюүрёод Ичиножёо, жонокүчид Асахакүрюү нар тэргүүллээ.
ХАВРЫН ТЭМЦЭЭНИЙ ЗИНДАА ТУС БҮРИЙН АВАРГУУД
Макүүчи
Сэкивакэ Кирибаяма, Б.Лхагвасүрэн 12:3
Мичинокү дэвжээ, 26 нас.
Монгол, Дорнод аймаг.
2015 оны тавдугаар сараас барилдсан.
Жюүрёо
Ичиножёо, А.Ичинноров 14:1
Минато дэвжээ, 29 нас.
Монгол, Архангай аймаг.
2014 оны нэгдүгээр сараас барилдсан.
Макүшита
Рюүо 7:0
Нишёносэки дэвжээ, 29 нас.
Акита мужийн уугуул.
2012 оны нэгдүгээр сараас барилдсан.
Санданмэ
Тошюнрюү 7:0
Таманой дэвжээ, 23 нас.
Токио хот.
2022 оны тавдугаар сараас барилдсан.
Жонидан
Сүгүро 7:0
Фүжишима дэвжээ, 25 нас.
Сайтама муж.
2021 оны 11 дүгээр сараас барилдсан.
Жонокүчи
Асахакүрюү, Р.Жамъянтогтох 7:0
Такасаго дэвжээ, 24 нас.
Монгол, Архангай аймаг.
2023 оны нэгдүгээр сараас барилдсан.
ХАВРЫН ТЭМЦЭЭНИЙ ТУСГАЙ ШАГНАЛТНУУД
Кантошёо – Дайчин барилдааны шагнал
Маэгашира Кинбозан 11:4
Кисэ дэвжээ, 25 нас.
Казахстаны уугуул.
2021 оны 11 дүгээр сараас барилдсан.
Гиношёо – Уран барилдааны шагнал
Сэкивакэ Кирибаяма 12:3
Мичинокү дэвжээ, 26 нас.
Монгол, Дорнод аймаг.
2015 оны тавдугаар сараас барилдсан.
Комүсүби Дайэйшёо 12:3
Оитэказэ дэвжээ, 29 нас.
Сайтама муж.
2012 оны нэгдүгээр сараас барилдсан.
Шүкүншёо – Гарамгай барилдааны шагнал
Хүртэх бөх гарсангүй.
Эх сурвалж: Zindaa.mn Спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ