Монгол Улсын хэмжээнд өнөөдөр бүх аймаг, дүүрэг болон зарим суманд нийтдээ Залуучуудын хөгжлийн 43 төв ажиллаж байна.
Эдгээр төв нь амьдрах ухааны сургалт, гэр бүл, нөхөн үржихүйн зөвлөгөө мэдээлэл, хууль зүй, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө зэрэг Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт заасан арга хэмжээ, үйлчилгээг залуучуудад хүргэж байгаа юм.
Хамгийн сүүлд 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд Залуучуудын хөгжлийн төвийг байгуулж, үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ. Мөн Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Завхан аймгийн зарим сумдад Залуучуудын хөгжлийн төвийг байгуулсан бөгөөд эдгээр нь Өмнөговь аймгийн зарим сумдын Залуучуудын хөгжлийн төвийн жишгээр үйл ажиллагаа явуулах юм байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь НҮБ-ын Хүн амын сантай хамтран 10 мянгаас дээш хүн амтай сумдад Залуучуудын хөгжлийн төвийг байгуулахыг зорьж байгаа билээ.