Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурч зам, даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
2025 оны 3 дугаар сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Агаарын температур: Өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, Хангайн нурууны ар, өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
2025 оны 3 дугаар сарын 05-09 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 5-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр, гуравдугаар сарын 6-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, гуравдугаар сарын 7-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, гуравдугаар сарын 8-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Халх голын сав газраар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 8-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 14-19 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1+6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна. Гуравдугаар сарын 8-нд нийт нутгаар дулаарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!