Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж буй шинэ технологи, инноваци, шилдэг туршлагыг иргэдэд танилцуулах "Эрүүл мэндийн технологи-2023" үзэсгэлэнг энэ сарын 24-нд Сайншанд хотын Спортын ордонд анх удаа зохион байгууллаа.
Тус аймгийн эрүүл мэндийн 126 байгууллагыг төлөөлж, 28 өртөөгөөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэж байгааг танилцуулах үзэсгэлэнд аймгийн төвийн болон Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгүүд, сум, өрхийн ЭМТ, хувийн хэвшлийн рүүл мэндийн бйагууллагууд, Уламжлалт анагаах ухаан рашаан сувиллын төв, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, АШУҮИС-ийн харьяа Дорноговь аймаг дахь салбар сургууль хамтран оролцож байгаагаараа онцлог юм.
Үзэсгэлэнгийн үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж буй шинэ технологи, инноваци, шилдэг туршлагыг нэвтрүүлсэн таван газрыг “Шилдэг технологи нэвтрүүлсэн байгууллага”-аар шалгаруулж өргөмжлөв.
Дорноговьд анх удаа болсон “Эрүүл мэндийн технологи-2023” үзэсгэлэнд аймгийн удирдлагууд, албан газар аж ахуйн нэгжүүд болон иргэд оролцож, орон нутагт нэвтрүүлж буй шинэ технологи, инноваци, шилдэг туршлагатай танилцаж, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл авлаа.
“Эрүүл мэндийн технологи - 2023” үзэсгэлэн Дорноговьд анх удаа зохиони байгуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.