Франц улсын Мэтц хотноо гуравдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулсан олон улсын 10 дахь Абилимп буюу мэргэжлийн ур чадварын уралдааны "Уран хатгамал"-ын төрөлд Х.Сэлэнгэ хүрэл медаль хүртжээ.
Тус Абилимпын тэмцээн, уралдаанд 32 орны оролцогчид 43 мэргэжлээр өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаас хөгжлийн бэрхшээлтэй 13 оролцогч эх орноо төлөөлөн оролцсон байна.
Тэд өнгөрсөн онд Монгол Улсад анх удаа зохион байгуулсан “Монгол абилимп-2022” уралдаанд шилдгээр шалгарч ийнхүү эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцсон юм.