Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 2025 оны 3 дугаар сарын Харү башё буюу Хаврын тэмцээний 6 дахь өдөр /2025.03.14/ 74 дэх Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, Тобизарюү /М-3/-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 4 даваа, 2 унаатай болоод байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/ Шонанноүми /М-10/-тэй хүчээ сорин барилдаж түүнд ёрикири мэхээр давснаар 5 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Ошома П.Дэлгэрбаяр/М-8/, Нишикиги /М-10/-тай таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 2 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Харин Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/ энэ өдөр Хирадоүми /М-6/-тэй хүч үзэж түүнийг ошитаоши мэхээр давснаар 4 даваа, 2 унаатай боллоо.
Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн башёгийн 5 дахь өдөр Комүсүби Аби-тэй таарч барилдан түүнд окүридаши мэхээр унаснаар 3 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Харин Озэки Котозакура, Чиёошома Г.Мөнхсайхан /М-2/-тай таарч барилдан түүнийг ошидаши мэхээр давснаар тэд адил 3 даваа, 3 унаатай болоод байна.
Озэки Оносато Таканошёо /М-3/-той энэ өдөр учраа тааран түүнийг ошидаши мэхээр хаяж 5 даваа, 1 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!