Оросын Холбооны Улсын тамирчдыг 2024 оны Олимпийн наадамд оролцохыг зөвшөөрч магадгүй ч төвийг сахисан статустай өрсөлдөхийг Олон улсын олимпын хорооноос тогтоосон.
Гэхдээ тус улсын тамирчид хөл бөмбөг, волейбол, гандбол зэрэг багийн спортын урьдчилсан шатнаас хасагдсан тул энэ төрлүүдээр оролцох боломжгүй болох магадлалтай.
Түүнчлэн, ОХУ-ын тамирчдын тэмцээнд оролцох хувцас хэрэгслийг хатуу зохицуулж, Оросын төрийн далбаа, сүлд дуу зэрэг таних тэмдгийг оруулахыг хориглоно гэж Sportsmail мэдээлэв.
БТСУХ