Өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 24-ний Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
08:00 цагт ДХИС-д: "Өсвөрийн сэргийлэгч" зөвлөгөөн болно. Холбогдох утас:91085550
09:00 цагт Ялалт Плазад: Хүүхэд хамгааллын үйлчилгээ, санхүүжилт, нэг хүүхдэд ноогдох дундаж зардлын нормативыг хэрэглэх, нутагшуулах асуудлаар мэдээлэл өгнө. Холбогдох дугаар: 89017101
10 цагт Төрийн ордонд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
10:30 цагт ОБЕГ-т: Тус газраас "Монгол хүн ба эрсдэлийн боловсрол" аяны талаар мэдээлнэ.
11:00 цагт ХЭҮК-ын байранд: Олон улсын гэрээ конвецид заасан хэвлэн нийтлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хэрэгжилттэй холбоотой хэвлэлийн бага хурал болно.
11:00 цагт ЭМЯ-ны байранд: Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд сүрьеэгийн нөхцөл байдал, хийгдэж буй ажлын талаар танилцуулна. Холбогдох утас:91000379
11:00 цагт Монголын хүүхдийн ордонд: “Морин хуур” хүүхэлдэйн жүжгийг нээнэ.
14:00 цагт: БОУАӨЯ, Усны газар, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль хамтран “Ус-хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XIX бага хурлыг зохион байгуулна.
14:30 цагт ГХЯ-нд: Монгол Улсын Засгийн газар-НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурал болно.
15:00 цагт Монгол Улсын Үндэсний номын сангийн Төв байр, Үнэт ховор номын музейд: “Дундад зууны монгол хүний нэрийн судалгаа” гуравласан бүтээлийн нээлтийн ёслол болно.
-Махны үхрийн аж ахуйн амжилтын үндэс баталгаатай чанартай тэжээл үйлдвэрлэл, тариалах,хураах, хадгалах технологи сэдэвт сургалт хэлэлцүүлэг болно.
19:00 цагт Архангай аймгийн Хөгжимт драмын театрт: "Зая гэгээнтэн" түүхэн дуулалт жүжгийг тоглоно.
Өвөрхангай аймагт: “Бүсчилсэн хөгжил” хөдөлгөөний хүрээнд болж буй Спортын их наадам үргэлжилж байна.