Өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 25-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
8:30 цагт Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” эрдэм шинжилгээний хурал болно.
8:30 цагт Үндэсний номын сангийн шинэ байранд: Боловсролын ерөнхий газар, “Тэгш оролцоот ээлтэй нийгэм” ТББ-тай хамтран зохион байгуулсан “Бидний мэдэх брайль бичиг” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны шилдгийг шалгаруулах ёслол болно.
9:00 цагт Холидэй Инн зочид буудалд: Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө боловсруулах олон талт хэлэлцүүлэг болно.
10:00 цагт Яармаг дахь Хангарди ордонд: НИТХ-ын ээлжит бус V хуралдаан болно.
11:00 цагт ШУА-ийн төв байранд: БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжюань “БНХАУ-ын өндөр чанартай хөгжил ба Монгол-Хятадын харилцааны хүндэтгэлийн төлөв” сэдэвт илтгэлийг тавина.
19:00 цагт Соёлын төв өргөөнд: “Жанцанноров" сан, Үндэсний урлагийн Их театр хамтран Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын гоцлол, найрал хөгжмийн бүтээл, дуу, романсын концертыг тоглоно.
Архангай аймгийн Хөгжимт драмын театрт: "Зая гэгээнтэн" түүхэн дуулалт жүжгийг тоглоно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!