Казахстаны Астана хотод 4 дүгээр сарын 9-14-нд чөлөөт бөх, сонгомол барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Тус тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотноо болох байсан бөгөөд тус улсын бөхийн холбооноос гарсан хүчирхийллийн талаарх шуугианаас үүдэн Казахстанд шилжүүлэн зохион байгуулахаар болжээ.
Монголын шигшээ багийг танилцуулахад, дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч /МУГД/ Ц.Баярсайхан, Б.Баяраа, МУГТ Ц.Цогтбаяр, ОУХМ Б.Батзориг оролцоно.
4Эрэгтэйчүүдийн 57 кг-д: З.Занабазар, 61 кг-д: Т.Түвшинтулга, 65 кг-д : Т.Тулга, 70 кг-д: Г.Ханбүргэд, 74 кг-д: Сүлдхүү, 79 кг-д: Б.Бямбадорж, 86 кг-д: Б.Бат-Эрдэнэ, 92 кг-д: Г.Ганхуяг, 97 кг-д: Б.Өлзийсайхан, 125 кг-д: М.Лхагвагэрэл нар тивийн аваргад өрсөлдөнө.
Эмэгтэйчүүдийн 50 кг-д: Ц.Намуунцэцэг, 53 кг-д: Б.Болортуяа, 55 кг-д: Ч.Отгонтуяа, 57 кг-д: Б.Эрдэнэсувд, 59 кг-д: Х.Болортуяа, 62 кг-д: П.Орхон, 65 кг: Б.Шоовдор, 68 кг-д: Э.Дэлгэрмаа, 72 кг-д: Э.Даваанасан, 76 кг-д: Г.Ариунжаргал нар тус тус барилдана.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ноос АТАШТ-д оролцох бөхчүүдийн нэрсийг зарлахдаа уг тэмцээнийг Парис-2024 олимпын наадмын урьдчилсан циклийн эхлэл гэж онцолсон ч олимпын эрхийн талаар дурдаагүй байна. Харин Белград хотноо болох ДАШТ-д оролцох эрх өгөх юм байна. Хятад, Япон, Энэтхэг, Казахстан улсууд бөхийн гурван төрөлд бүтэн буюу 30 хүнтэй баг илгээж байгаа бөгөөд ДАШТ-д ч ийм бүрэлдэхүүнтэй оролцох юм.