Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 11-ний Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
9:00 цагт Блью Скай цамхагт: “Төмөр замчдын хөдөлмөрийн форум-2025” болно.
9:00 цагт Блью Скай цамхагт: "Газрын эрх зүйд тулгамдаж буй асуудал" хэлэлцүүлэг болно. Холбогдох утас: 99074774
9:30 цагт Зайсан Хилл цогцолборт: “Steamex 2025” хэлэлцүүлэг, үзэсгэлэн болно.
12:00 цагт УДБЭТ-д: "Уран хас" пянзны нээлтийн тухай хэвлэлийн хурал болно.
13:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэнг нээнэ.
18:00 цагт JCI-ийн Хөвсгөл аймаг дахь салбар: “Ид шидийн орны 30 хүүхдэд дээд боловсрол олгох, шилдэг боловсон хүчин бэлтгэх зорилготой “Beyond Tomorrow” төслийн нээлт болно. Холбогдох утас: 97178888
Монголын үндэсний музейд: “Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” түр үзэсгэлэн гарч байна.
Завхан аймгийн Улиастай суманд: "24/3 Шүдээ зөв угаа-2025" өдөрлөг болно.
Архангайд: Тус аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд болж буй багш хөгжүүлэх, чадавхжуулах сургалт энэ сарын 7-12-ныг хүртэл болно.
Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд: Улсын физикийн 36 дугаар олимпиад үргэлжилж байна.
Дорнод аймагт: Хүүхдийн спортын наадмын хүрээнд 5х5 сагсан бөмбөгийн тэмцээн үргэлжилж байна.
Токио хотноо: Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинаашийн "Учрах гэрэл зураг-Монгол 100 жилийн өмнөх ба эдүгээ" гэрэл зургийн бие даасан анхны үзэсгэлэн энэ сарын 14-нийг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!