Өнөөдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр болох үйл явдлын зарим мэдээллийг тоймлон та бүхэнд хүргэж байна.
08.00 цагт “Чингис хаан” музейд: Стандарт хэмжил зүйн газраас “Стандарт ба хөгжил” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон 21 аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс, 13 яам, нийслэл, 9 дүүргийн мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл оролцоно.
09.00-12.00 цагт Төрийн ордонд: Дэлхийн эмч нарын өдрөөр ЭМЯ-наас хот хөдөөгийн 800 эмч оролцсон “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулна. Утас: 9191-5340, 8911-9482.
09.30-11.30 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд: Агаар, орчны бохирдлын улмаас хүүхдэд үүсэж буй өвчлөл, хорт хавдрын талаар мэргэжлийн эмч, судлаач нар мэдээлэл солилцож, хэвлэлийнхэнтэй уулзана. Утас: 9111-8403.
10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.
10.00 цагт “Корпорэйт конвеншн” төвд: Монголын Үйлдвэрлэлийн геологичдын холбооноос “Монголын Геологи, хайгуул-2023” чуулга уулзалт, үзэсгэлэнг зохион байгуулж байна.
10.00 цагт ГЕГ-т: "Цахим гааль" өдөрлөгийг ГЕГ болон Нийслэлийн Гаалийн газраас зохион байгуулж байна.
11.00 цагт: АН-ын байр-Шонхор тауэрт: Ардяилсан намаас УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой асуудлаар мэдэгдэл хийнэ. Утас: 9100-0017.
11.00 цагт: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд Азийн Хөгжлийн банкны төслийн санхүүжилт 3.8 тэрбум төгрөгөөр барьсан 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 17 дугаар цэцэрлэг ашиглалтад орно. 9901-7719.