Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 23-ны Лхгава /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Өнөөдөр: Дэлхийн зохиогчийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна
8:30 цагт Чингис хаан Үндэсний музейд: Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан "Монгол кино судлал" Олон Улсын эрдэм шинжилгээний хурал болно.
14:30 цагт "Холидэй Инн" зочид буудалд: Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран зохион байгуулж буй Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол болно. Холбогдох утас: 99294441, 88032888
Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
Монголын Уран зургийн галерейд: “Монгол орон гэрэл зурагт” хамтарсан үзэсгэлэн гарч байна.
Д.Сүхбаатарын талбайд: Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтүргэлжилж байна.
15:00 цагт Завхан аймгийн музейд: "Mongolia photo week-2025” Завхан гэрэл зургийн үзэсгэлэн нээнэ.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд: Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 24-ныг дуустал үргэлжилнэ.
-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.