Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Гүрж Улс, Бүгд Найрамдах Словак Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд нартай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав.
Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцов. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичигт тусгагдсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд харилцан ашигтай хамтран ажиллах талаар ярилцлаа.
Мөн олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан сорилтыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээ харилцан нотлов.
- Гүрж Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Николоз Лалиашвили
- Бүгд Найрамдах Словак Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Петер Лизак