МҮОХ, “Нью Жуулчин Турс” ХХК хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол өнөөдөр /2023.03.30/ Олимпик хауст боллоо.
Гэрээнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, “Нью Жуулчин Турс” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Нэргүй нар гарын үсэг зурав.
Гэрээ 2024 оны 2 дугаар сарыг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд “Нью Жуулчин Турс” компани “Ханжоу-2023” Азийн наадам, “Бангкок-Чонбури-2023” Азийн танхимын болон тулааны спортын наадам, “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын албан ёсны тасалбар борлуулагч болж, үзэгч, жуулчдын аяллыг зохион байгуулах тусгай эрхийг эзэмших юм.
Тус компани 2004 оны Афины олимпоос хойш МҮОХ-той түншийн харилцаатай ажиллаж, спортын үзэгч, хөгжөөн дэмжигчдийг аялуулах арвин туршлага хуримтлуулсан билээ.
Энэ үеэр “Нью Жуулчин Турс” ХХК-ийн захирал Ш.Нэргүй “Бидний хамтын ажиллагаа 21 жил үргэлжилж, энэ хугацаанд өвөл, зуны 8 олимпод үзэгчдийн аялал зохион байгуулжээ. Хамтын ажиллагааны үр дүнд манай компани спорт аяллын шилдэг компани гэж үнэлэгдэх болсонд сэтгэл хангалуун байдаг” гэсэн юм.
All reactions:
7Sato Ch and 6 others