Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 15-ны 5 дахь өдрийн барилдаанд Тамашохо Э.Энхманлай /М-17/, Рога /М-14/-тай хүч үзэж түүнд ёрикири мэхээр унаснаар 1 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ өдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/, Тобизарюү/М-6/-тэй хүчээ сорин түүнийг ёрикири мэхээр хаяснаар тэд адилхан 3 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/ энэ өдөр Ура /М-5/-тай таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 5 унаатай боллоо.
Ошома П.Дэлгэрбаяр/М-6/ Ичияамамото-той хүч үзэн барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 2 даваа, 3 унаатай болоод байна.
Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн, Комүсүби Вакатакакаге-тэй хүч үзэж түүнд кубинаге мэхээр унаснаар башёг 3 даваа, 2 унаатай үргэлжлүүлж байна.
Сэкиваке Дайэйшо энэ өдөр Охо /М-1/-той хүч үзэн барилдаж түүнийг цүкидаши хаяж, 5 даваатай болсон бол Охо 3 даваа, 2 унаатай байна.
Озэки Котозакура, Хирадоүми /М-3/-тай тааран хүчээ сорин барилдаж түүнийг хикиотоши мэхээр хаяж 3 даваа, 2 унаатай боллоо.
Озэки Оносато, энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/-той хүч үзэж түүнийг ёрикири мэхээр давснаар 5 даваа болж тэргүүллээ хадгалсан бол Тамаваи 2 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн энэ өдөр Гонояама /М-2/-тай учраа тааран хүчээ сорьж түүнийг уватэдашинаге мэхээр давж 3 даваа, 2 унаатай үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!