Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, хүчтэй салхилна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Мөн өнөөдөр Сүхбаатарын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орох тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
2025 оны тавдугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй. Бусад хэсгээр үүлэрхэг. Өдөртөө төвийн аймгуудын баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй салхилна.
Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 4-9 хэм, Говь-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 8-13 хэм, Монгол-Алтай, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 6-8 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрнэ. Өдөртөө 7-9 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 5-7 хэм дулаан байна.
2025 оны тавдугаар сарын 17-20 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Маргааш Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын саваар, 18-нд Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 17, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 18, 19-нд нутгийн баруун өмнөд хэсгээр дулаарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!