Төв Азийн шинэ “баян бүрд” - Туркменистан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
15 минут 48 секунд

Төв Азийн шинэ “баян бүрд” - Туркменистан

УЛААНБААТАР, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Хамгийн хаалттай улсуудын нэг гэгддэг Төв Азийн Туркменистан Улс сүүлийн жилүүдэд дэлхийн дахинд нээлттэй болж, гадаадын хөрөнгө оруулагчдыг даллан дуудаж, дан ганц байгалийн хийн хамаарлаас ангижрахын тулд эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх, экспортын боломж, зах зээлээ тэлэхэд чиглэсэн бодлого баримталж байна.

Парфяны эзэнт гүрэн, Аббасидын халифат, Селжүкийн улс, Хорезмын эзэнт гүрний төв цэг, олон зуун жилийн турш соёл иргэншлүүдийн уулзвар болж байсан гэдгээр нь түүх сонирхогчид Туркмен орныг сайн мэднэ. Дундад зууны үед Туркмений Мерв хот торгоны их замын чухал зогсоол болж байсан бөгөөд 15 дугаар зууны дунд үе хүртэл Хятадын худалдаачдын хөсөг цуваа дайран өнгөрдөг байжээ.

Нэн шинэ түүхээс цухас дурдвал, Зөвлөлтийн үед хөвөн тариалалтаар Узбекистаны дараа хоёрдугаарт орж, жилд нэг сая гаруй тонн хөвөн хураан авдаг байв. Туркмен бол жимс, ногоо бялхсан жинхэнэ диваажингийн орон бөгөөд 1970-1980-аад оны үед Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Туркмен Улсад тариалсан усан үзэм нь сахарын агууламжаар узбек, кавказын усан үзмээс хэд дахин илүү байсан тул гадаадын олон орон худалдан авдаг байв. Мөн Чаржоугийн хулуу нь Туркменистаны брэнд болж байлаа.

ЗХУ задарсны дараа тусгаар тогтнолоо зарласан Туркменистан Улс байгалийн хийн асар их нөөцдөө тулгуурлан эдийн засгаа хөгжүүлсээр иржээ. Мөн 30 жилийн турш тууштай явуулж ирсэн төвийг сахисан бодлого нь тус улсын “нэрийн хуудас” болсныг улс төр сонирхогчид сайн мэднэ.

Гурван жилийн өмнө ерөнхийлөгч асан, 64 настай Гурбангулы Бердымухамедов төр засгийн удирдлагыг залууст шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ингээд ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зарлаж, улмаар 2022 оны гуравдугаар сард болсон сонгуулиар одоогийн төрийн тэргүүн Сердар Бердымухамедов 72.97 хувийн саналаар илт давамгай ялжээ.

Тэрбээр эдийн засгийн шинэчлэл хийх, хувийн хэвшлийг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн арга хэмжээ авч эхэлснээр сүүлийн гуравхан жилийн дотор тус улсад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ. Энэ оны эхний дөрвөн сард ДНБ 6.3 хувиар өссөн нь тун муугүй үзүүлэлт юм. Нийгэм ахуйн болон дэд бүтцийн байгууламжууд олноор сүндэрлэн босож байгаа нь нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх 2022-2028 оны хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг илтгэнэ.

ХИЙН ХАМААРЛААС АНГИЖРАХ БОДЛОГО

Зургаан сая хүн амтай энэ улс байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд 4 дүгээрт /нийт нөөцийн 9.8 хувь/, олборлолтоор 10 дугаарт ордог байна. Хуурай газар дахь хамгийн том хийн орд болох Галкынышыг 2006 онд нээсэн нь хийн олборлолтод томоохон түлхэц өглөө. Туркменистаны хэвлэлүүдэд бичсэнээр, тус улсын хийн нөөц нь дэлхийд тэргүүлэх хэмжээний буюу 50 их наяд шоо метр юм. Харин зарим шинжээчийн тооцоолсноор, нөөцийн хэмжээ 19.5 их наяд шоо метр, Бритиш Петролиум-ын судалгаагаар 13.6 их наяд шоо метр болж байна. Гэсэн хэдий ч энэ бол асар өндөр үзүүлэлт бөгөөд өнөөдрийн ханшаар 8 их наяд ам.доллароор үнэлэгдэх хэмжээний баялаг юм. Дэлхийн банкны мэдээллээр, Туркменистаны ДНБ 45 тэрбум ам.доллар болж байгаагийн дийлэнх хэсгийг байгалийн хийгээр бүрдүүлж байна. Сонирхуулахад хийн нөөцөөр дэлхийд эхний гуравт Орос (37.6 их наяд шоо метр), Иран (32.1 их наяд шоо метр), Катар (24.7 их наяд шоо метр) ордог.

Галкыныш дахь хий олборлох цогцолбор

Тус улсын анхны Ерөнхийлөгч С.Ниязовын үед хий, цахилгаан эрчим хүч, ус, давсыг иргэдэд үнэгүй олгодог байсны дээр хувийн авто машинтай хүмүүс сард 121 л шатахуун үнэгүй авдаг байсныг 2014 онд цуцалжээ.

Өнөө ч гэсэн байгалийн хий, нефтийн орлого дээр улс орны эдийн засаг тогтсон хэвээр байгаа боловч үйлдвэрлэлийн бааз суурийг өргөтгөхөд одоогийн засгийн газрын бодлого чиглэж байна.

Хөдөө аж ахуй, тээвэр логистик, цахим дэд бүтэц, аж үйлдвэрийг тэргүүлэх чиглэлийн салбарууд гэж тодорхойлоод эдгээр салбарт дотоодын ба гадаадын хөрөнгө оруулалтыг татах цогц арга хэмжээ авч байна. Үүний тулд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэлийг хийж, бизнесүүдийг бүртгэх ажиллагааг хялбаршуулж, татварын хөнгөлөлт үзүүлж, эдийн засгийн чөлөөт бүс байгуулсан нь хөрөнгө оруулагчид Туркменистаны зах зээлд нэвтрэх явдлыг илт хөнгөвчилж өгчээ. Жишээлбэл, Каспийн тэнгисийн эрэг дэх олон улсын Туркменбаши боомтод байгуулагдсан эдийн засгийн чөлөөт бүс дэх логистик, худалдааны чиглэлээр ажилладаг компаниудад багагүй хөнгөлөлт үзүүлснээр тус боомт бүс нутгийн тээврийн томоохон зангилаа газар болж өргөжжээ.

Түүнээс гадна улсын үйлдвэрийн газруудыг аажмаар хувьчилж байгаа нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад хаалттай байсан салбаруудыг нээж, өрсөлдөөнийг эрчимжүүлж, үр ашигтай зах зээлийг бий болгоно.

Энэ бүхний үр дүнд 2024 онд Туркменистанд 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, ДНБ 6.3 хувиар өссөн бол энэ онд 11.5 тэрбумд хүргэж, эдийн засгийн өсөлтийг өмнөх оныхоос бууруулахгүй байх зорилт дэвшүүлжээ. Тухайлбал, Малайзын нийслэл Куала-Лумпурт 4 дүгээр сарын сүүлчээр Туркменистаны эдийн засагт хөрөнгө оруулалт татах асуудлаарх олон улсын чуулга уулзалт /TEIF 2025/ боллоо. Уг форумыг зохион байгуулахаар Зүүн-Өмнөд Азийг сонгосон нь Туркменистан улс хөрөнгө оруулагчдын хүрээг тэлж, эрчимтэй хөгжиж буй АСЕАН-ы гишүүн орнуудыг хамруулахаар зорьж буйг илтгэсэн юм.

Хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхийн тулд эрх зүйн бат бөх суурийг бий болгож чаджээ. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зохицуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг баталгаажуулсан багц хуулиудыг батлав. Одоогийн байдлаар, хөрөнгө оруулалтыг зохицуулсан 67 гэрээ, тэдгээрийн дотор хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах тухай 28 гэрээ, давхар татвараас чөлөөлөх тухай 39 гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүний үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа эртнээс зохицуулах боломжтой болж, эрсдэлгүй аюулгүй орчинд ажиллаж байна.
УХААЛАГ ХОТ – АРКАДАГ

Ерөнхийлөгч асан Гурбангулы Бердымухамедовын санаачилга, шууд оролцоотойгоор нийслэл Ашхабад хотоос баруун өмнө зүгт 30 км-ийн зайд 2019 онд Аркадаг гэдэг хотыг бүтээн байгуулах их ажил өрнөж эхэлжээ. Аркадаг гэдэг нь түрэг хэлний “түшиг тулгуур, итгэл найдвар” гэсэн утгатай үг ажээ. Зундаа сүүдэрт +40 хэм халуун байдаг элсэн цөлд жинхэнэ баян бүрд болох Аркадаг хот хэдийн сүндэрлэн босжээ.

Далан мянган хүн амтай энэхүү хотын эхний ээлжийг 2023 онд ашиглалтад оруулсан бөгөөд үүнд 3.3 тэрбум ам.доллар зарцуулсан бол одоо 1.5 тэрбум ам.доллароор хоёр дахь ээлжийг барьж байна. Шинэхэн хотын захиргаанд олон улсын 21 сертификат гардуулан өгсний дотор “Түрэгийн ертөнцийн анхны ухаалаг хот” гэсэн батламж бий.

Нарны хавтангууд, салхин турбинүүдээр дүүрэн энэ хотын бүх төрлийн тээврийн хэрэгслүүд экологид ээлтэй бөгөөд зөвхөн цахилгаанаар ажиллана. Эндхийн замын гэрлэн дохионууд нь хөдөлгөөний нягтралаас хамааран замуудыг чөлөөлж өгдөг ухаалаг системтэй ажээ.
АЯЛЛЫН СОДОН ЧИГЛЭЛ -ТУРКМЕНИСТАН

Сүүлийн жилүүдэд Туркменистаны засгийн газар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байна. Зочид буудал олноор баригдаж, үйлчилгээний нэр төрөл, чанар илт сайжирчээ. Таван жилийн өмнө нийслэл Ашхабад хот Дэлхийн аялал жуулчлалын хотуудын холбоонд гишүүнээр элссэн нь тус салбарыг хөгжүүлэхэд томоохон түлхэц боллоо.

Зураг дээр: "Аваза" сувиллын газар

Туркменистан бол Төв Азийн өргөн уудам нутаг дахь аялал жуулчлалын өвөрмөц онцгой чиглэл юм. Энд ирсэн жуулчид эртний хотуудын туурь, археологийн малтлага хийсэн газрууд, музейнүүд, уран барилгын дурсгалууд, Каракумын цөл дэх “Тамын үүд” гэдэг галт тогоо, Ашхабадын тансаг цагаан гантиган барилгуудыг үзэх боломжтой. Мөн Төв Азийн хамгийн эртний баян бүрд хотуудын нэг болох Мерв болон Кёнеургенч, Ниса зэрэг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад орсон түүхэн дурсгалт газрууд байдаг. Эдгээр нь онцгой содон, “стандарт бус” чиглэлүүдийг сонирхдог аялагчдын хувьд заавал үзэх ёстой газрууд болой.

Тус улс хэдийгээр далайд гарцгүй боловч эх газрын дундах хамгийн том тэнгис болох Каспийн тэнгисийн зүүн эрэгт оршдог. Уг тэнгисээс тасарсан Кара Богаз Гол гэдэг том нуур бий. Сүүлийн жилүүдэд эмчилгээний аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, Каспийн тэнгисийн зүүн эрэгт “Аваза” сувиллын газрыг байгуулсан байна.

ТУРКМЕНИСТАНЫ “ТЭРБУМ МОД”

Энэ улс бол дэлхий дээрх хамгийн хуурайшилтай газруудын нэг бөгөөд нутаг дэвсгэрийнх нь 80 орчим хувийг Каракумын их цөл /350 мянган хав.дөр.км/ эзэлдэг. Зундаа +45-аас +50 хүртэл халах нь ердийн үзэгдэл. Иймээс өмнөх Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын санаачилгаар “Үндэсний ногооруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлжээ.

“Ойн аж ахуй” үндэсний хөтөлбөрийн хүрээнд жил бүр 3 сая ширхэг мод тарьж байгаа бөгөөд өнгөрсөн 20 жилийн хугацаанд хотуудыг ногооруулж, баян бүрд болгоход түлхүү анхаарснаар, 2022 оны байдлаар 145 сая ширхэг мод тариад байна. Шилмүүст, навчит, жимсний моднуудаас бүрдэх ойн зурвасууд өдгөө 185 мянган га талбайг хамарчээ. Хүлэмжийн хийг багасгах, ойг сэргээхэд оруулсан энэхүү хувь нэмрийг НҮБ-ын Европын эдийн засгийн комисс ихэд үнэлж, нийслэл Ашхабад хотод “Хотууд дахь ой” санаачилгын олон улсын сертификат олгосон байна.

Голдуу нарс, агар мод, тууяа модноос бүрдэх ойн зурвасууд нь зуны их халуун, тоос шороо, хүчтэй салхинаас оршин суугчдыг хамгаалж, таатай бичил орчныг бүрдүүлдэг байна. Хот суурин газруудыг ногооруулахад чиглэсэн олон жилийн энэхүү нөр их ажил “Улс орноо цэцэрлэгт хүрээлэн болгоё” гэсэн уриан дор явагдаж байгаа бөгөөд төрийн экологийн бодлогын хүрээнд 2013 онд баталсан Үндэсний ойн хөтөлбөрийг баталснаар уг ажил улам эрчимжиж, олон улсын хэмжээнд үлгэр жишээ болж байна.

Тусгаар тогтнолын цэцэрлэгт хүрээлэн

Туркменистан Улс цөлжилттэй тэмцэх, биологийн олон янз байдлын тухай, уур амьсгалын өөрчлөлтийн тухай олон улсын гурван конвенцод нэгдэн орсон бөгөөд хүрээлэн буй орчныг амгаалах, экологийн аюулгүй байдлыг хангах, байгалийн баялгийг зохистой ашиглах нь төрийн бодлогын гол чиглэлүүдийн нэг юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү

Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна