“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн удирдах хорооны дарга, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дашпүрэв төслийн гүйцэтгэгч компаниудын хийж гүйцэтгэсэн ажлын явцтай танилцлаа.
Тус уулзалтаар компаниудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн, урагшлуулах чиглэлээр талуудад хугацаатай үүрэг даалгавар өгч, дараах асуудлыг яаралтай шийдвэрлэх арга хэмжээ авахаар тохиролцов. Үүнд:
- Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гүйцэтгэгч компанитай уулзаж техникийн нөхцөлийг гаргах ажлыг яаралтай зохион байгуулах;
- Өмнө хийгдсэн авто зам, инженерийн дэд бүтцийн зурагт үндэслэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зурагт өөрчлөлт оруулах ажлыг яаралтай гүйцэтгэх;
- Ажлын даалгавар болон гэрээний дагуу хийгдэж буй ажлуудын гүйцэтгэлийг бодитой үнэлж дүгнэж эргэж танилцуулах;
- Эдгээр асуудлыг шийдвэрлэн 14 хоногийн дараа хамтарсан уулзалт зохион байгуулж явцтай нь дахин танилцахаар тус тус шийдвэрлэв.
Уулзалтад Барилга, хот байгуулалтын яам, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, төслийн нэгжийн гишүүд, Сонголт дизайн ХХК болон Минторис ХХК-ийн төлөөлөл оролцлоо.
Тус төсөл нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн дагуу Замын-Үүд чөлөөт бүсэд хэрэгжиж буй бөгөөд төслийн нэгжийг Эдийн засаг, хөгжлийн яам шинэчлэн байгуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэн ажиллаж байна.