Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин өнөөдөр (2023.03.31) Солонгосын Үндэсний нээлттэй их сургуулийн Ерөнхийлөгч Ко Сон Хван тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Тус сургууль нь Бүгд Найрамдах Солонгос улсын төрийн өмчит сургууль бөгөөд нээлттэй боловсролыг орон даяар түгээх цахим сургалт явуулдгаараа онцлогтой юм байна. Тус сургуулиас манай улсын алслагдсан бүс нутагт байгаа иргэд болон Солонгос улсад ажиллаж байгаа монгол иргэдийг алсын зайн сургалтад хамруулах талаарх судалгааг хийж байгаа аж.
Талууд Монгол Улсын Их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сурууль болон Солонгосын нээлттэй их сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашлаад тус сургуулуудийн орон нутгийн салбаруудад зайн сургалтыг нэвтрүүлж, “2+2” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.