0
Узбекистан улсын Спортын дэд сайд Ш.Махмудов Монгол Улсад айлчилж байна. Өнөөдөр түүнийг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт хүлээн авч уулзаж, хоёр тал бокс, хүндийн өргөлтийн спортын төрлөөр олимп, дэлхийн аваргатай болгох зорилгын хүрээнд өсвөрийн тамирчдыг харилцан бэлтгэх талаар санал нэгдэв.
Дээрх спортын 15-17 насны тамирчдыг “Бахрейн-2025” Азийн залуучуудын III наадмын өмнө хамтарсан бэлтгэл сургуулилт хийлгэхээр болов. Мөн Үндэсний шигшээ багийн тамирчдыг “Лос-Анжелес-2028” зуны олимпын наадмын өмнө буюу 2027 оноос харилцан бэлтгэл сургуулилт хийлгэх талаар санал дэвшүүллээ.
Хамтарсан бэлтгэл сургуулилтын үр дүнгээс хамаарч насны ангиллыг өөрчилж, спортын төрлийг нэмэх боломжтой гэдгийг цохон тэмдэглэв.
Эх сурвалж: БТСУХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!