“ГЭРЭЭС ГАРЦГААЯ” аяныхан Засаг даргыг өрөөнөөс нь гаргаж “аяллаа“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
7 минут 40 секунд

“ГЭРЭЭС ГАРЦГААЯ” аяныхан Засаг даргыг өрөөнөөс нь гаргаж “аяллаа“

Лхагва гарагт /2025.06.18/ Улаанбаатар хотын гудамжаар тэргэнцэртэй хүмүүс олуулаа явж харагдлаа. Тэдний дунд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар УИХ-ын гишүүн О.Саранчулууныг тэргэнцэр дээр түрж явсан нь олны анхааралд өртлөө.

Хотын дарга ийнхүү УИХ-ын гишүүн О.Саранчулуун, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан нар болон Тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүдийн хамт, холбогдох албан тушаалтнуудаа дагуулан хоёр цагийн турш тэргэнцэр түрж алхаж. Улаанбаатар хотын гудамж, зам, талбайн нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ бол УИХ-ын гишүүн О.Саранчулууны санаачилсан “Гэрээс гарцгаая” аяны нээлтийн үйл ажиллагааны нэг хэсэг байлаа. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэднийг төлөөлсөн иргэний нийгмийн байгууллагууд үе үеийн хотын дарга нарт хандаж “Хамтдаа алхая, бодит байдлыг бидний өнцөгөөс нэг хараад үзээч” гэсэн хүсэлтийг олон жил тавьсаар ирсэн билээ. Сүүлдээ энэ нь биелэгдэшгүй мөрөөдөл мэт болсон энэ асуудлыг хотын дарга Х.Нямбаатар ажил хэрэгчээр хүлээн авсанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихэд талархаж байлаа.

Хотын дарга тэргэнцэртэй иргэнийг түрээд Ахмадын талбайгаас Боловсролын Их сургууль, Боловсролын Их сургуулиас Төв шуудан, Төв шуудангаас 11 дүгээр хороололд байрлах Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газар” хүртэл бараг 3 км алхахад алхам тутамд замын хагархай, цоорхой, энхэл догол таарч, өндөр хашлаганд тулж, тэр бүрт тэргэнцрийг нааш цааш эргүүлж, тойруулах ч юм уу, эсвэл өргөж гаргах шаардлага гарч байлаа. Ийм үйлдлийг олон дахин хийсэн Хотын дарга нэлээд ядарсан шинжтэй харагдаж байв.

“Гэрээсээ гарцгаая” аяныхан Боловсролын Их Сургуулийн хонгилон гарцаар гарах гэсэн боловч, налуу зам нь стандартын бус учраас энгийн эрүүл иргэн ч зорчихын аргагүй эгц уруу руу унах эрсдэлтэй тул энэ удаа түдгэлзэв. Ингээд цааш автобусаар зорчих гэтэл жолооч нь гарч ирж, налуу замаа буулгаж, тэргэнцэртэй иргэнийг хүлээж авахгүй нэлээд удаж, их хөглөв.

Ингэж хотын дарга болон бусад албаны хүмүүс нийтийн эзэмшлийн зам талбай, дэд бүтэц тээврийн хүртээмжтэй биечлэн танилцаж, өөрийн биеэр мэдэрснээр цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллана гэж найдаж байгаагаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэлж байлаа. Тэд “Энэ удаа нийслэл хотын хамгийн хүртээмжтэй хэсгээр явлаа. Цаана нь гэр хорооллын зам, талбай үүнээс хорь, гуч дахин муу байгаа. Нийтийн тээврийн автобус хэзээ ч замын хашлага руу шахаж, ойртож зогсдоггүй, зогссон ч автобусныхаа налуу замыг гаргаж ирдэггүй. Тэр ч бүү хэл тэргэнцэртэй хүнийг хараад бараанаар нь хаяж зугатдаг тухай ярьж байлаа. Автобусанд тэргэнцэртэй иргэн хойд талын зориулалтын хаалгаар орох учиртай ч, төлбөрийн карт уншигч нь урд хаалганы хажууд байдаг нь бас нэг хүндрэл гэнэ. Хэдийгээр Нийслэлээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулдаг ч гэлээ төлбөр тооцооны асуудалд шударга байх хэрэгтэй гэж тэд ярьж байлаа.

Нийслэлийн гудамжаар хоёр цагийн турш “аялсан” “Гэрээсээ гарцгаая” аяныхан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газар”-т ирээд нэгдсэн уулзалт хийж, хэлэлцүүлэг өрнүүлэх үеэр “Цаашид Улаанбаатар хотоос хэрэгжүүлэх ажлуудаа энд дэвшүүлсэн саналуудтай уялдуулж явуулах болно” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар амаллаа.

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Хоёр цаг гаруй нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, нийтийн унаа, барилга, байшингуудын орц, гарцаар тэргэнцэртэй иргэн түрж явлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг сайжруулахад дутагдалтай зүйлс нэлээд ажиглагдлаа. Жишээлбэл, Боловсролын Их Сургуулийн хонгилон гарцаар тэргэнцэртэй иргэн зорчиход хүндрэлтэй байна. Зарим хэсэгт явган хүний зам болон авто замын огтлолцол нь өндөр, намын зөрүүтэйгээс зорчиход саад учруулж байна. Тиймээс Нийслэлийн зүгээс одоогийн бодлого, төлөвлөлттэйгөө эдгээр ажлыг уялдуулж явган хүний замыг нэг стандарттай болгох, үйлчилгээний газруудын орц, гарцыг чанаржуулахад анхаарна. Мөн Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүндрэл, саадгүй зорчуулахад чиглэл өгөөд зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодтой хамтарч жолооч нарыг сургалтад хамруулна. Бид эхний ээлжид хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэйгээр Боловсролын Их Сургуулийн хонгилон гарцыг иж бүрэн шинэчилнэ” гэж бичжээ.

Энэ ташрамд дурдахад УИХ-ын гишүүн О.Саранчулуун 2025 оны 05-р сарын 20-нд Аймаг, дүүргийн засаг дарга нар, удирдлагуудад “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад нутгийн удирдлагын оролцоо” үндэсний зөвлөгөөн зохион байгуулсан бөгөөд Засаг дарга нарт зориулж "Хүн төвтэй бодлого - Тэгш эрхийн хэрэгжилт" гарын авлагаа танилцуулсан билээ. Ирэх 4 жилд засаг дарга нар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Конвенцын 8 зүйл, 13 ажил, 32 шалгуур үзүүлэлттээр ХБИ-ийн оролцоог дэмжиж тодорхой ажил хийх ёстой. “Гэрээсээ гарцгаая” аян эдгээр ажлуудын зөвхөн нэг зүйл заалт дээр жишиг болгож харуулж байгаа ажил юм. “Гэрээсээ гарцгаая” аян Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Конвенцын 9-р зүйл - Хүртээмжийн зөвхөн биет орчны хүртээмжтэй хамаатай 10-аад шалгуур үзүүлэлтийг туршиж үзэж байгаа юм. Цаашид мөн Аймаг, Дүүргийн засаг дарга нарыг ч уриалж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангаж ажиллаарай хэмээн гарын авлагаасаа Улаанбаатар хотын засаг дарга бөгөөд Нийслэлийн захирагч Х.Нямбаатарт гардуулж өглөө.

Энэ төлөвлөгөөг орон нутгийн удирдлагууд өөрсдийнхөө эрх, үүргийн хүрээнд хэрэгжүүлж чадвал гурван жилийн дараа гэхэд Монгол Улс олон улсын хүний эрхийн хорооноос гаргадаг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг 80 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа ажээ.

Зөв мэдлэг ойлголттой удирдлагаас зөв шийдвэр гарах нь дамжиггүй гэж “Гэрээс гарцгаая” аяныхан үзэж байна.

Цаашид бүх аймаг, дүүрэгт “Гэрээсээ гарцгаая” аян өрнөх юм байна.

Г.Энхбаатар

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ
Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна