Өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 24-ний Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
11:00 цагт: МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлөөс холбооны XXIV их хуралтай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Холбогдох утас: 99149240
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан 2025” үзэсгэлэн 2025 оны 7 дугаар сарын 3-10-ныг дуустал Чингис хаан үндэсний музейд болох талаар мэдээлэл өгнө.
УИХ-аас Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран зохион байгуулж буй хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-үргэлжилж байна.
"Зүүн хойд Азийн энх тайван хөгжил ба Солонгосын нэгдлийн талаарх Монголын форум" энэ сарын 20-24-нийг дуустал үргэлжилнэ.
Сүхбаатарын талбайд: Сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 23-29-нд болж байна.
Архангай аймгийн АRА complex-т /Булган хайрханы энгэрт/: уртын дууны айзам хөгийг эгшиглүүлэх "Тунгалаг Тамир" уртын дууны наадмыг анх удаа зохион байгуулна.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!