Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо нь Дундговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран U18 насны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 2-нд амжилттай явуулж шилдгүүдийг тодруулсан байна.
Тус тэмцээнд эрэгтэй 26 эмэгтэй 11 багийн тамирчид өрсөлдөж, хөдөө орон нутагт 3х3 стандартаар зохион явуулсан анхны тэмцээн болон тэмдэглэгджээ.
Медаль авсан багууд:
Эрэгтэй:1. Эрдэнэт V сургууль 2. XIV сургууль 3. "Металл Жуниор"
Эмэгтэй:1. Баянхонгор аймаг 2. Оюуны Ундраа цогцолбор сургууль 3. МонПон I баг
Шилдэг тоглогчид: Буянтогтох /Эрдэнэт/, Б.Болор-эрдэнэ /Баянхонгор/
Бэлгэдлийн шилдэг тоглогчид:
Эрэгтэй: Э.Ангараг /14-р сургууль/, А.Мөнхбат /Металл Жуниор/ 3.Л.Басхүү /Дундговь хишиг/
Эмэгтэй: А.Анужин /Монпон-2/, Энхжин /Монпон1/, Мишээл / ОУЦС/.
Эх сурвалж: urug.mn /Өрөг.мн/