Их Британийн Ливерпүүл хотноо үргэлжилж буй насанд хүрэгчдийн Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьсон Монголын боксын шигшээ багийн тамирчдаас тунаж үлдсэн ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг өнөөдөр медалиа хос болгож хүрэл медальтан боллоо.
Хариэ залуу тамирчинг А.Гантулга өрсөлдөгчөө ялснаар 2025 оны сонирхогчдын боксын Дэлхийн аваргын төлөө хүчээ сорин тулалдахаар болов.
Тодруулбал, энэ үдэш “Аврагч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин Л.Алтанцэцэг хагас шигшээ тулаанд Энэтхэгийн тамирчин Минакшитай хүч үзэж ялагдсанаар хүрэл медалийн эзэн болж байна.
Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 50 кг-д өрсөлдөж буй “Алдар”спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин А.Баттулга хагас шигшээд Японы Соукши Макиног ялснаар 2025 оны ДАШТ-ий аваргын алтан тедалийн төлөө тулалдахаар шалгараад байгаа баяртай мэдээг та бүхэнд сонордуулахад таатай байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!