Төвийн бүсийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт 2023 оны 03 сарын 27-оос 04 сарын 01-ний өдрүүдэд амжилттай болов.
Энэхүү сургалтын зорилго нь Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Сайд, Монгол банкны ерөнхийлөгчийн 2021 оны А241, А-256 дугаар хамтарсан тушаалаар баталсан Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөөний дагуу 21 аймгийн бичил, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн болон бизнесийн мэдлэгийг нэмэгдүүлэх, чадавхжуулах явдал юм.
Тус танхимын сургалт Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-уул аймгийн 200 гаруй ЖДҮҮЭ хамрагдсан. Уг сургалтад ЖДҮГ-ын Ахлах мэргэжилтэн Б.Батболд, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвийн Хэлтсийн дарга Л.Цолмонтуяа, Зээлийн батлан даалтын сангийн Ахлах мэргэжилтэн М.Баярмаа, Санхүүгийн боловсролын сургагч багш М.Орхонбаяр нар талаар танилцуулга, мэдээлэл өгч ажиллав.
Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид тус сургалтад оролцсоноор санхүүгийн зах зээлд оролцогчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хувийн болон бизнесийн санхүүгээ зөв удирдах чиглэлээр мэдлэгээ дээшлүүлж эдийн засаг болон санхүүгийн салбарын тогтвортой байдал, хөгжилд хувь нэмэр оруулах юм.
Уг сургалтыг Европын Холбооны санхүүжилтээр Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Жижиг Дунд Бизнесийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтээр зохион байгуулж байна.
Тус сургалтаар:
- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулалтын материал хүлээн авах тухай,
- Хувь хүний санхүү, зардал ба хуримтлал,
- Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал,
- Финтек ба кривтовалют,
- Зээл болон Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа,
- Харилцааны ур чадвар,
- Цахим худалдаа,
- Эрсдэл ба даатгал,
- Банк болон банкнаас бусад санхүүгийн байгууллага,
- Маркетинг зэрэг сэдвийн хүрээнд цогц мэдээлэл өгсөн юм
Ташрамд дуулгахад, баруун бүсийн ЖДҮҮ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт ирэх 7 хоногт эхэлнэ.