Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийг Дорнод аймгийн Булган, Чойбалсан, Баяндун, Халхгол, Баянтүмэн, Хэрлэн суманд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Хэрлэн сумын иргэдийг хамруулан олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж байна.
Тухайн орон нутгийн эрсдэл, эмзэг байдалд суурилан эрсдэлийн үнэлгээг хийж, орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох юм гэж Онцгой байдлын еөрнхий газраас мэдээллээ.