Стандарт, хэмжил зүйн газраас 21 аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсүүдийн хууль тогтоомжоор олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах нөхцөл боломжийг ханган ажиллаж, шаардлагатай арга хэмжээг шат дараатайгаар тогтмол хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ удаад Салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр таван аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсүүдэд туулах чадвар сайтай, явуулан Эталон буюу хэмжих нэгж тоног төхөөрөмж суурилуулах зориулалтын автомашинуудыг хүлээлгэн өгч, түлхүүр гардууллаа.
Тодруулбал, Увс, Говь-Алтай, Өвөрхангай, Булган, Завхан аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсүүд автомашинтай боллоо.
Аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсүүд ийнхүү зориулалтын автомашинтай болсноор улсын хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдал хангагдах, төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжрах, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашиг хамгаалагдах нөхцөл бүрдэж байна.
Цаашид Стандарт, хэмжил зүйн салбарын ажил, үйлчилгээг улам боловсронгуй болгох зорилтын хүрээнд зарим ажил, үйлчилгээг цахимжуулах ажлыг шат дараатайгаар нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.