Нийслэлийн Онцгой байдлын газраас Хөдөлмөр халамжийн газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Мал эмнэлгийн газрын 110 гаруй удирдах албан тушаалтан, ажилтан, алба хаагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.
Төв аймгийн Онцгой байдлын газраас гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг Баянхангай сумын гэр хорооллын 213 айл, өрхийн 432 иргэнийг хамруулан зохион байгууллаа.
Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчдад алба, мэргэжлийн анги байгуулах эрх зүйн үндэс, зохион байгуулалт, гүйцэтгэх үүрэг, гамшиг, аюулт үзэгдлийн тухай ойлголт, газар хөдлөлт сэдвээр танхимын сургалт зохион байгуулж байна. Энэ дагуу Ус дулаанаар хангах алба, мэргэжлийн ангийн алба хаагчдыг сургалтад хамрууллаа.
Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас Батноров суманд “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах тухай хууль, мэргэжлийн ангийн дүрэм болон гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтыг танхимаар зохион байгууллаа.
Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Эрүүл мэндийн алба буюу дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийт 36 удирдах бүрэлдэхүүнд танхимын сургалтыг зохион байгууллаа.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид “Ханш нээх өдөр” тохиож байгаатай холбогдуулан Шаамар суманд орших “Ээж мод”-ыг тахихаар ирсэн сүсэгтэн олонд галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, гарч болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэн ажиллаж байна.