Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний чиглүүлэгч бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна
- Published: 1 цагийн өмнө15:17
Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийг нийслэлийн 12 хороо, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Увс аймгийн 18 суманд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний чиглүүлэгч бэлтгэх сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Сургалтад төсөл хэрэгжиж байгаа хороодын нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар хамрагдаж байна.
Чиглүүлэгч нараар дамжуулан зорилтот дүүрэг, хороодод олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх юм гэж Онцгой байдлын еөрнхйи газраас мэдээллээ.