Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотой томоохон зах, худалдааны төв болон гол гудамж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд байна.
Үүнтэй холбоотойгоор иргэдээс автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хүсэлт ирсний дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, https://vote.ulaanbaatar.mn/home сайтаар санал асуулгад оролцох боломжтой. Санал асуулга энэ сарын 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Г.Цогзолмаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!