Нийслэлийн Орон Сууцны бодлогын газрын ажилтан, албан хаагчид гамшгаас хамгаалах сургалтад хамрагдаж байна.
Энэ оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тоот захирамжийн дагуу "Гамшгаас хамгаалах, авах арга хэмжээ" сургалт, дадлага Нийслэлийн Онцгой байдлын газрын байранд болж байна.
Улаанбаатар хот орчмын бүсийн 98 хувь 7-9 баллын идэвхтэй бүсэд байдаг бөгөөд 6.6 -7.6 магнитудын газар хөдлөлтөд нийт барилга байгууламжийн 22-50 хувь сүйдэх улмаар 30-60 мянган иргэн амь насаа алдах эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ.
Одоогоор дэлхий нийтэд газар хөдлөлтийг урьдчилан тооцох техник технологи байхгүй байна. Иймээс газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо мэдлэг, мэдээлэл чухал бөгөөд орон сууцны барилгын үндсэн бүтцэд зөвшөөрөлгүй өөрчлөлт хийж худалдаа үйлчилгээний төв, оффис, үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй байх, аваар ослын гарцыг хаахгүй байхыг онцгой анхааруулж байлаа.
Ташрамд дурдахад нийслэлийн нийт барилгын 8730 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна.
Эх сурвалж: Нийслэлийн Орон сууцны бодлогын газар