
Өнөөдөр буюу 2026 оны 1 дүгээр сарын 8-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:00 цагт: “Венесуэлийн Ерөнхийлөгчийн баривчилгаа ба нийгэм эдийн засгийн нөлөөлөл” сэдвээр мэдээлэл солилцох уулзалт “News cafe”-д болно.
11:00 цагт ХЭҮК-ын хурлын танхимд: Хүний эрхийн Үндэсний Комиссын 2025 оны гомдол хянан шалгах ажиллагааны үр дүнгийн талаар мэдээлэл өгнө.
11:00 цагт АҮЭБЯ-ны хурлын зааланд: АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Спортын төв ордонд: Сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ болно.
-2026 оны цэргийн бүртгэл Е-Mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.
"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.
Цэнгэлдэх хүрээлэнд: “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

HUE Art Gallery-д: Дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдийн хамтарсан “UNITY” үзэсгэлэн нэгдүгээр сарын 15-ныг хүртэл гарна.
Монголын театрын музейд: “2026 өвлийн үзэсгэлэн” нэгдүгээр сарын 23-ныг хүртэл гарна.
"Чингис хаан" үндэсний музейд: “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн нэгдүгээр сарын 18-ныг хүртэл гарна.
Монголын үндэсний музейд: “Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна.
ҮНС-ийн төв байрны Үнэт ховор номын музейд: “Богдын нандин” үзэсгэлэн нэгдүгээр сарын 9-нийг хүртэл гарна.
Солонгос Улсын Гванжу хотын "Eunam Museum of Art" галерейд: Монгол, Солонгос хоёр орны уран бүтээлчдийн "Horse of Fire, Horse of Start" үзэсгэлэн нэгдүгээр сарын 22-ныг хүртэл гарна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2 дугаар сарын 26-ныг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!