Тээврийн цагдаагийн албанаас 2026 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 12:00 цагийн байдлаар орон нутгийн замын нөхцөл байдлыг танилцууллаа.
Цаг уурын байгууллагаас хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулсан.
Бусад нутгаар цаг агаар хэвийн, цас ороогүй, хаагдсан зам, даваа байхгүй.
Жолооч та:
-Хүйтний улиралд зориулагдсан дугуйгаар зуны дугуйгаа солих
-Түлш, шатахуун хангалттай авсан байх
-Онцын шаардлагагүй бол үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар холын замд гарахгүй байх
-Холын гэрлээ шилжүүлэх
-Нойр дутуу, их ядарсан мөн согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах хориглох зүйлсийг хатуу анхаарч замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.