
Токио хотын Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Хацү башё /2026.01.20/ 10 дахь өдрийн барилдааны тоймыг та бүхэнд толилуулж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-11/ өнөөдөр Макүүчид дэвшин барилдаж байгаа Асахакүрюү Р.Жамъяантогтох/М-17/-той учраа тааран түүнийг окүридаши мэхээр давснаар 4 даваа, 6 унаатай болсон бол Асахакүрюү 5 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/ энэ өдөр Котошохо/М-10/-той учраа тааран барилдаж түүнийг хатакикоми мэхээр давснаар 6 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ энэ өдөр Рога А.Амарсанаа/М-9/-тай учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 4 даваа, 6 унаатай болж Рога 3 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Хамгийн ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-5/ энэ өдөр Шодай/М-8/-тай учраа тааран хүч үзэн түүнийг ошидаши мэхээр давснаар тэд адилхан 4 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Хакүнофүжи/М-3/ энэ өдөр Вакатакакаге/М-2/-тэй учраа тааран хүчээ сорьж ёрикири мэхээр түүнд унаснаар тэд адилхан 5 даваа, 5 унаатай болоод байна.
Сэкиваке Такаясү энэ өдөр /М-1/-тэй учраа тааран барилдаж түүнийг цүкидаши мэхээр хаяснаар 7 даваа, 3 унаатай болсон бол Ёшинофүжи 5 даваа, 5 унаатай болов.

Озэки Котозакүра башёгийн 10 дахь өдөр, Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн-тэй учраа таарч хүч үзэн түүнийг ёрикири мэхээр давснаар 7 дахь даваагаа авсан бол Киришима 2 унаатай боллоо.

Озэки Аонишики энэ өдөр Таканошёо /М-3/-тэй барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар 2 унаа, 8 даваатай болоод байна.

Их аварга Хоошёорюү Хацү башёгийн 10 дахь өдрийн барилдаанд Комүсүби Охо-той таарч барилдан түүнийг уватэдашинаге мэхээр давснаар 7 даваа, 3 унаатай болов.
Их аварга Ооносато Хацү башёгийн 10 дахь өдрийн барилдаанд Атамифүжи/М-4/-тэй тааран хүч үзэхдээ шүүгчийн шийдвэрээр дахин барилдаан хийсэн бөгөөд түүнд ошидаши мэхээр ойчиж 4 унаа, 6 даваатай болоод байна.
Харин Атамифүжи 8 даваа, 2 унаатай 4 бөхийн хамт Хацү башёгийн тэргүүн эгнээнд бичигдээд байна. Тэргүүлэгчдийн араас Их аварга Хоошёорюү, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх нэхэж явна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!