Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр төлөвлөгөөт болон гэнэтийн хяналт, шалгалт, мөрдөн шалгах ажиллагааг эрчимтэй зохион байгуулжээ.
Энэхүү ажлын хүрээнд нийт 130,385 хүн нэг удаа хэрэглэх хэмжээтэй тэнцэх, 3 тэрбум 784 сая төгрөгийн үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авсан байна.
Хураагдсан эдгээр бодис нь иргэд, олон нийтийн дунд хууль бусаар тархах өндөр эрсдэлтэй байсан бөгөөд уг төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хариуцлага тооцсон байна.
Цагдаагийн байгууллага цаашид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тууштай тэмцэх, хил дамнасан болон дотоодын зохион байгуулалттай гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаагаа тогтмол үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.
Эх сурвалж: News.mn Б Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!