Өнөөдөр буюу 2026 оны 3 дугаар сарын 5-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Норвегийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйдегийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
08:00 цагт Интер номын II давхарт: “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдал ба сэтгүүл зүйн салбарын оролцоо” уулзалт болно.
10:00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн сургалтын танхимд: Охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл хүргэх “Эрүүл эмэгтэй” уулзалт болно.
18:10 цагт “M Bank Arena” ордонд: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт эхэлнэ.
“Музейн нээлттэй өдрүүд” -ийг энэ сарын 7-ныг хүртэл зохион байгуулна.
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд: Мазаалай баавгайг хамгаалах өдрийг тохиолдуулан танин мэдэхүйн нээлттэй өдөрлөгийг энэ сарын 6-ныг хүртэл зохион байгуулна.
“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
“Мөнгөн мод-2025” наадмын материалыг энэ сарын 10-ныг хүртэл хүлээн авна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд: "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.
МУЭ-ийн арт галерейд: Уран бүтээлч Я.Бат-Ирээдүй “Бийрийн салхи” бие даасан үзэсгэлэн энэ сарын 5-ныг хүртэл гарна.
“Hue art gallery”-д: МУЭ-ийн гишүүн зураач МУСТА Л.Даваанямын “Хүн цэцэг” бие даасан үзэсгэлэн энэ сарын 14-нийг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл олон нийтэд хүрнэ.
Богд хааны ордон музейд: “Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл гарна.
Улаан-Үд хотын үзэсгэлэнгийн ФСК төвд: Монгол-Оросын хамтарсан “Хаврын үзэсгэлэн” гарна.
ХБНГУ-ын Берлин хот дахь Messe Berlin үзэсгэлэнгийн танхимд: Дэлхийн аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч үзэсгэлэн “ITB Berlin” 60 дахь удаагаа болж байна.
Испанийн Барселона хотод: Хиймэл оюун ухаан, хөдөлгөөнт холбоо, цахим технологийн салбарын хамгийн том арилжааны шоунуудын нэг болох MWC Barcelona үзэсгэлэн болж байна.
Германы Кёнигсзе хотод: Олон улсын бобслей ба скелетоны холбооны /IBSF/ ивээл дор болдог Дэлхийн цомын тэмцээн болж байна.
Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд: “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!