“Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт ажилласан Франц улсын АПАУ нийгэмлэгийн нярайн эмч, сувилагч, тусгай хэрэгцээт хүүхдийн эмчилгээ, сэтгэл засал, хөдөлгөөн засал, нийгмийн эрүүл мэндийн чиглэлийг хариуцсан багийг тус амаржих газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Алтантуяа, Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Д.Өнөржаргал нар хүлээн авч уулзаж талархал илэрхийллээ.
“Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг Францын АПАУ нийгэмлэгтэй хамтран ажилласан 20 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд эмэгтэйчүүдийн мэс засал, нярай, сувилахуй, эх барих чиглэлээр боловсон хүчнийг чадвахжуулах мэргэшүүлэх болон сургалт эрдэм шинжилгээний хүрээнд дурангийн мэс заслын гурван баг бэлтгэгдэж, таван эмч Европын холбооны мэргэшсэн дипломтой болж, эмч сувилагч эх баригч нар багаараа нийт 40 гаруй эмч мэргэжилтэн Францын Парис, Клермонт-Ферранд, Мулан, Виши, Лион хотуудын эмнэлэгт очиж суралцсан байна.
“Өргөө“ амаржихын хамт олон Францын эмч нарын багт талархал илэрхийлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.