
Өнөөдөр буюу 2026 оны 3 дугаар сарын 6-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Өнөөдөр: Монголын Хэвлэл, мэдээллийн ажилтны өдөр тохиож байна
11:30 цагт “Шүншиг 3” төсөл, бизнес үйлчилгээний төвд: ХУД-ийн 8-р хороонд хэрэгжүүлэх “Шүншиг гэгээн” гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн нээлт болно.
12:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Ээжүүд нийслэлийн орлогч даргын уриалгыг эсэргүүцэн, эрхээ хамгаалж хэвлэлийн хурал хийнэ.
18:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Хадны зураг дахь эмэгтэйчүүдийн дүрслэл “Алтайн Венера” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
18:00 цагт Улсын Хүүхэд Залуучуудын Театрын тайзнаа: У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг толилуулна.
“Музейн нээлттэй өдрүүд” -ийг энэ сарын 7-ныг хүртэл зохион байгуулна.
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд: Мазаалай баавгайг хамгаалах өдрийг тохиолдуулан танин мэдэхүйн нээлттэй өдөрлөгийг энэ сарын 6-ныг хүртэл зохион байгуулна.
“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
“Мөнгөн мод-2025” наадмын материалыг энэ сарын 10-ныг хүртэл хүлээн авна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд: "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.
“Hue art gallery”-д: МУЭ-ийн гишүүн зураач МУСТА Л.Даваанямын “Хүн цэцэг” бие даасан үзэсгэлэн энэ сарын 14-нийг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл олон нийтэд хүрнэ.
Богд хааны ордон музейд: “Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл гарна.
Архангай хамгийн “АРА Комплекс”-т: Хаврын морин тойруулгын уралдаан нээлтээ хийнэ.
Улаан-Үд хотын үзэсгэлэнгийн ФСК төвд: Монгол-Оросын хамтарсан “Хаврын үзэсгэлэн” энэ сарын 8-ныг хүртэл гарна.
Германы Кёнигсзе хотод: Олон улсын бобслей ба скелетоны холбооны /IBSF/ ивээл дор болдог Дэлхийн цомын тэмцээн болж байна.
Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд: “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!