
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. -2026 оны гуравдугаар сарын 9-15-нд болох үйл явдлын тойм-Улаанбаатарт:
3 дугаар сарын 9-нд: “Tourism week-2026” үндэсний чуулган Төрийн ордонд болно.
Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд болно.
3 дугаар сарын 11, 12-нд: “Бизнес дэх хүний эрх ба байгаль орчны асуудлаар сурвалжлах нь” сургалт болно.
3 дугаар сарын 11-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
3 дугаар сарын 12-нд: МҮОХ-ны ээлжит чуулган болно.
3 дугаар сарын 12, 13-нд: “Tourism week-2026” үндэсний чуулганы хүрээнд аялал жуулчлалын ажлын байр, бизнес хамтын ажиллагааны өдөрлөг болно.
3 дугаар сарын 14-нд: Олон улсын математикийн өдөр тохионо.
3 дугаар сарын 15-нд: Монгол Улсын багш нарын анхны илтгэлийн “Ashes to Masters” клуб 2026 оны “Дэлхийн илтгэлийн өдөр”-ийг зохион байгуулна.
3 дугаар сарын 15-нд: Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр тохионо.
-"Оюутан цэрэг" хөтөлбөрийн цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, суралцагчийг 3 дугаар сарын 10-ныг хүртэл цахим үйлчилгээний портал "E-Mongolia" системээр бүртгэнэ.
-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 3 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Өнө мөнхийн Монгол" байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийг зарлаж, уулзалтыг энэ сарын 13-ны өдөр цахимаар зохион байгуулна.
Орон нутагт:
3 дугаар сарын 10-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний танхимд “Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуй” “NON SHEP” төслийн талаар танилцуулга болно.
Хилийн чанадад:
3 дугаар сарын 12-нд: “Монгол-ЕХ-ны хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалт 2026” Бельгийн нийслэл Брюссел хотод болно.
-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг 4 дүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!