
Өнөөдөр буюу 2026 оны 3 дугаар сарын 11-ний Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
08:00 цагт Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
09:00 цагт НҮБ-ын байранд: “Бизнес дэх хүний эрх ба байгаль орчны асуудлаар сурвалжлах нь” сургалт болно.
11:00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд: АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
13:30 цагт Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд: "Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног"-ийн хүрээнд ганцаарчилсан уулзалтыг зохион байгуулна.
13:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Зөрчлийн тухай хуулийг хүчингүй болгох, шүүх прокурорын шударга бус шийдвэр гаргаж буй талаар иргэний төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагаа мэдээлнэ.
14:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: “Нүдний даралт өвчнийг эрт илрүүлье, тууштай хянуулъя” сэдвээр мэдээлэл хийнэ.
18:10 цагт “M Bank Arena” ордонд: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт болно.
“Tourism week-2026” үндэсний чуулганыг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулна.
"Өнө мөнхийн Монгол" байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийг зарлаж, уулзалтыг энэ сарын 13-ны өдөр цахимаар зохион байгуулна.
"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Хадны зураг дахь эмэгтэйчүүдийн дүрслэл “Алтайн венера” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 12-ныг хүртэл гарна.
“Норпэй арт галерей”-д: Уран бүтээлч Б. Мартын анхны бие даасан "8-ны цэцэгс" үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл гарна.
“Hue art gallery”-д: МУЭ-ийн гишүүн зураач МУСТА Л.Даваанямын “Хүн цэцэг” бие даасан үзэсгэлэн энэ сарын 14-нийг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл олон нийтэд хүрнэ.
Монгол арт галерейд: Төрийн шагналт, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Цэгмэдийн “Үлэмжийн чанар” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл гарна.
МУЭ-ийн “Арт галерей”-д: “Бүхэл” эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл гарна.
“Нэг өдрийн Цагаан дара эх” үзэсгэлэн Богд хааны ордон музейд энэ сарын 16-ныг хүртэл гарна.
Япон улсын Токио хотноо: хоол хүнс, ундааны олон улсын "Foodex Japan 2026" үзэсгэлэнг энэ сарын 13-ныг хүртэл зохион байгуулна.
-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд: “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!