
Өнөөдөр буюу 2026 оны 3 дугаар сарын 12-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт НҮБ-ын байранд: “Бизнес дэх хүний эрх ба байгаль орчны асуудлаар сурвалжлах нь” сургалт болно.
09:00 цагт Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд: “Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног”-ийн хүрээнд "Татвар болон хөрөнгө оруулалтын боломжууд" үйл ажиллагаа болно.
10:00 цагт "Шангрила молл"-д: Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган болж байна.
10:00 цагт ГХЯ-нд: “International year of the women farmer 2026”-гийн нээлт болно.
10:00 цагт Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт: “Усны тухай ярилцъя” сэтгүүлчдийн уулзалт болно.
10:00 цагт: Ойрх Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлаас Монгол Улсынхаа 91 иргэнийг амжилттай авчирсан МИАТ компанийн 23 хүний бүрэлдэхүүнтэй тусгай нислэгийн багийг ЗТЯ-нд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хүлээн авч уулзана.
11:00 цагт Төрийн ордны III давхарт: 4:11 Ардчилсан намын мэдээллийн цаг болно.
11:00 цагт Боловсролын яаманд: Боловсролын яам болон Азийн сангийн “Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн “Өв соёл-хамтдаа уншъя” үндэсний үйл ажиллагааг дүгнэх ёслол болно.
11:00 цагт ХЭҮК-ын хурлын танхимд: Цахим орчинд хүүхдүүд нэгнийхээ бие махбодод халдах, доромжлох, заналхийлэх, хүчирхийллийн бичлэг цацах, бусдын зураг бичлэгийг нийгмийн сүлжээнд нийтлэх зэрэг асуудлаар мэдээлэл хийнэ.
14:00 цагт Монголын Хөрөнгийн биржийн хурлын танхимд: Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.
14:00 цагт Ардчилсан намын төв байранд: Ардчилсан намын төв байгууллагын сонгуулийг зохион байгуулах дэд хорооноос дотоод сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
19:10 цагт “M Bank Arena” ордонд: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт болно.
“Tourism week-2026” үндэсний чуулганыг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулна.
"Өнө мөнхийн Монгол" байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийг зарлаж, уулзалтыг энэ сарын 13-ны өдөр цахимаар зохион байгуулна.
"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.
“Норпэй арт галерей”-д: Уран бүтээлч Б. Мартын анхны бие даасан "8-ны цэцэгс" үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл гарна.
“Hue art gallery”-д: МУЭ-ийн гишүүн зураач МУСТА Л.Даваанямын “Хүн цэцэг” бие даасан үзэсгэлэн энэ сарын 14-нийг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл олон нийтэд хүрнэ.
Монгол арт галерейд: Төрийн шагналт, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Цэгмэдийн “Үлэмжийн чанар” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл гарна.
МУЭ-ийн “Арт галерей”-д: “Бүхэл” эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл гарна.
Богд хааны ордон музейд: “Нэг өдрийн Цагаан дара эх” үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл гарна.
Испанийн Валенсиа хотноо: Эрүүл мэндийн салбар дахь хиймэл оюун ухааны асуудлаарх “AIHealth 2026” олон улсын III бага хурал болж байна.
Япон улсын Токио хотноо: хоол хүнс, ундааны олон улсын "Foodex Japan 2026" үзэсгэлэнг энэ сарын 13-ныг хүртэл зохион байгуулна.
Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд: “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!