Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 08-ны Бямба гарагт болох үйл явдлын зарим мэдээллийг тоймлон та бүхэнд хүргэж байна.
09.00 цагт: Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд: банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой шүүх хурал болно.
10.00 цагт: Полиэтилен буюу ус, ундааны сав багцлан ороогч хальсыг дахин боловсруулж эргэлтэд оруулах үйлдвэрлэл Монголд нээгдэж байна. Баглаа боодлын үйлдвэрлэл нь хог хаягдлыг бууруулахаас гадна эрчим хүчинд хэмнэлттэй, саарал усыг 8 давхар шүүлтүүртэй дахин ашиглах технологи нэвтрүүлж байна. Утас: 8095-5677.
10.00 цагт Төрийн ордонд: УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
11.00 цагт: ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааны талаар мэдээлнэ. Утас:9910-3830.
10.00 цагт “Пума Империал” зочид буудалд: "Монгол дахь хүний эрхийн ноцтой зөрчлүүд нэмэгдэж байгааг ил болгох” сэдэвт баримт цуглуулах судалгааны тайланг танилцуулна. Утас: 325721, 319037.
11.30 цагт “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт: УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороооны нийтийн сонсгол: ЭМД-ын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүний нэд дэвшигчээр болно.