Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Хятадын Хайнань мужийн Саньяа хотод өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн Азийн элсний VI наадамд оролцож буй Монголын баг тамирчдын медалийн салхийг жюү жицүгийн тамирчдаас хагаллаа.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд “Гаруда” академи, “Гүмүда” констракшны тамирчин Г.Монголжин хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр эхний тойрогт хийлж, улмаар Сингапурын бөхийг цэвэр ялсан ч гурав дахь барилдаандаа АНЭУ-ын бөх Асма Алхосанид оноогоор ялагдсан юм. Улмаар дагах барилдаанд Солонгосын тамирчныг торгуулиар хожсоноор хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болжээ. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд АНЭУ-ын тамирчин Хесса Алшамсиг буулган авчээ. Ингэснээр Монголын тамирчдаас хамгийн эхний медалийг гардаж байна.
Түүний хувьд жюү жицү бөхийн ААШТ-ээс хошой хүрэл медальтай хүртэж байсан юм.




Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!