Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага /ОУШХБ/-ын Хятад болон Монгол дахь салбарын захирал Жьюзеппе Крочетийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хамтын ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон.
ОУШХБ-аас гаргасан судалгаа зөвлөмж Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хотоос хөдөөд шилжих хөдөлгөөнийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхэд чухал суурь болж буйг дэд сайд цохон тэмдэглэв.
Мөн ОУШХБ-аас Монгол Улс дахь үйл ажиллагааны стратеги боловсруулснаа энэ үеэр дэд сайдад гардууллаа.
Ноён Жьюзеппе Крочети энэ сарын 10-14 ний өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, ОУШХБ-ын Монгол дахь салбарын донор байгууллагууд болон Засгийн газрын хамтран ажиллагч байгууллагуудтай албан уулзалтууд хийх юм байна.