Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын тушаалаар эрүүлжүүлэх, саатуулах байрны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үйл ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, арга замыг тодорхойлох, цаашид учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлыг хэсгийн хурлын шийдвэрээр Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргын баталсан “Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, алба хаагчдыг чадавхжуулах” сургалтыг энэ оны 4 дүгээр сарын 11, 12-нд зохион байгуулж, нийслэл дэх эрүүлжүүлэх саатуулах байрны 44 эмч, алба хаагчид хамрагдаж байгаа юм.
Энэхүү сургалтаар түгээмэл тохиолдох өвчлөлийн ялган оношилгоо болон амь тэнссэн өвчтөнийг яаралтай үнэлэх, амилуулах болон лавшруулсан тусламж үйлчилгээг үзүүлэх, түүнд хэрэглэгдэх эм тариа, тоног төхөөрөмжийн ашиглах зааврын талаарх мэдлэг олгох зорилготой билээ.