“Дугуйтай гудамж” төслийн хүрээнд энэ сарын 15-нд буюу Бямба гарагт унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан анхны өдөрлөгийг Улсын их дэлгүүрийн урд талын Битлзийн талбайд зохион байгуулна.
Тус өдөрлөгийг авто машингүй өдрийг тохиолдуулан зохион байгуулах юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу жил бүрийн нэг өдөр хотын төв гудамжаар машин явуулдаггүй уламжлалтай. Үүний дагуу ирэх маргааш буюу Бямба гарагт тодорхой байршлын дагуу авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.
Өдөрлөгөөр зохион байгуулах арга хэмжээнүүд:
- Дугуйн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ
- Банкуудын ногоон зээлийн танилцуулга
- Дугуйн түрээсийн үйлчилгээ
- Дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо
- Бүх насны хүүхдийн дугуйн уралдаан
- Ахмадын зөвлөлөөс анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө
- Дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэн
- Унадаг дугуй болон түүнтэй холбоотой үйлдвэр, үйлчилгээ болно.
Уг өдөрлөгийн хүрээнд олон арга хэмжээ зохиож, дугуйтай холбоотой байгууллага, клуб, баг тамирчид, сонирхогчид болон бусад байгууллагууд оролцуулах зорилготой гэдгийг Монголын дугуйн холбооноос онцлон мэдээлж байна.